Байлдааны биоробот бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Байлдааны биоробот бүтээж байна

Израилийн Хайфа их сургуулийн аэродинамикийн лабораторийн эрдэмтэд янз
бүрийн шавьжны хөдөлгөөнийг хянах төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийн
эцсийн зорилго нь ялаа, дэвхрэг, тэмээлзгэнийг байлдааны даалгавар
гүйцэтгэдэг биоробот болгон ашиглахад оршиж байгаа юм.

Тус улсын МИГ-ньюс агентлагийн мэдээлж байгаагаар, өмнө нь Америкийн
цэргийн лабораториудад туршиж байсан энэ төсөл нь цэргийн технологийн
хөгжилд шинэ үе шатыг эхлүүлж, янз бүрийн төрлийн шавьжуудыг дуурайлган
робот бүтээх мөн бичил онгоц, бичил нисдэг тэрэг бүтээх оролдлогоос
татгалзахад хүргэж магадгүй ажээ.

Судлаачид ердөө хэдхэн см-ын урттай бичил онгоц болон нисдэг тэрэг
бүтээхийн оронд шавьжнуудын олон сая жилийн хугацаанд явагдсан хувьслын
давуу талыг ашиглахаар шийджээ.

Израилийн эрдэмтэд одоогоор судалгааныхаа талаар тодорхой мэдээлэл
өгөхөд бэлэн биш байгаа гэнэ. Мөн ямар зорилгоор уг судалгааг явуулж
байгаа талаар ч мэдээлээгүй байна.


Д.Жаргал

 Зохиогчийн эрх: "Монцамэ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж