Музейчид “Цэрэг эрсийн жирийн өдөр”-т зочлов

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Музейчид “Цэрэг эрсийн жирийн өдөр”-т зочлов

Олон улсын музейн өдрийг угтаж өнгөрсөн бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 7-нд “Цэрэг эрсийн жирийн өдөр” тойрон аялалыг Монгол цэргийн музейгээс санаачлан зохион байгууллаа. Уг аялалд Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хороон дарга, Улсын мэргэжлийн хяналтын газрын  музей-соёлын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч, Соёлын өвийн төвийн дарга  ажилтнууд, Монголын Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музей, Театрын музей зэрэг 8 байгууллагын төлөөлөлТөв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Таван толгой болон, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилж, “Цэрэг эрсийн жирийн өдөр”-ийг хамт өнгөрүүллээ.

Батлан хамгаалах бодлого, зорилт Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцогсод цэрэг дайчдын сургалт дадлагатай танилцан,  Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол эрсийн энхийг дэмжих ажиллагаанд оролцохоос өмнөх бэлтгэл сургуулилалт, байр танхимын тохижилттой танилцан сэтгэл хангалуунаар буцлаа.

“Цэрэг эрсийн жирийн өдрүүд” тойрон аялал хөтөлбөрийн дагуу явагдаж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүд, Соёлын өвийн төв, Улсын мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болох ажилтан, албан хаагчдад болон тэднээр дамжуулан ар гэрийнхэн, албан газрын хамт олонд Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэн-цэргийн харилцааг  хөгжүүлэхэд ихээхэн ач  холбогдолтой арга хэмжээ боллоо гэж зохион байгуулагчид онцлон тэмдэглэлээ.

Цаашид Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооноос олон улсын музейн өдрийг угтаж олон төрлийн ажлыг зохиохоор төлөвлөөд байгаа ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж