МАН-ынхан МАХН-ыг тугаа болгох уу

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

МАН-ынхан МАХН-ыг тугаа болгох уу

Сүүлийн МАН-ынхан МАХН-тай нэлээн сүжрэх боллоо. Тэд МАН, МАХН хоёр адилхан зүүний үзэл баримтлалтай, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох зорилготой болохоор нэгдэхэд болохгүй гэх юмгүй хэмээн мэдэгдэх болжээ. Тухайлбал, Ч.Улаан гишүүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид нэг л зорилгын төлөө тэмцэж яваа улс төрийн хоёр том хүчин. Хэрвээ бид ирэх сонгуульд тус тусдаа орвол саналаа хуваагаад Ардчилсан намынханд ялах магадлал өгчихнө. Харин нэгдэж оролцвол бид ялж чадна. Тиймээс хамтарч сонгуульд орвол би л хувьдаа дэмжинэ. Бусад гишүүд маань ч гэсэн дэмжих байх” гэжээ. Үүний дөнгөж өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Би аль дээрээс л МАХН-тай нэгдэж ирэх сонгуульд оролцъё гэсэн байр суурьтай байгаа. Саяхан намайг тойргоороо явахад иргэд та нар энэ чигээрээ явбал ялахгүй . Харин МАХН-тай нэгдвэл ялна шүү гэж зөвлөсөн нь миний бодлыг баталгаажуулж өгсөн” гэсэн байв. Тэгэхээр ирэх сонгуульд МАН-ынхан МАХН-аар туг  хийх зорилготой  байгаа бололтой.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж