Тус төвийнхөн 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд болох “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д зориулан “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны мэдээллийн нэгдсэн үзэсгэлэнг маргааш буюу 2012 оны 4 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд “ОРОСЫН СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ”-д зохион байгуулах аж.
Үзэсгэлэнд:
- “100000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны төслүүдийг танилцуулна.
- Улаанбаатар хот болон томоохон бүсийн тулгуур төвүүдэд ирээдүйд хэрэгжих томоохон орон сууцны төслүүдийг танилцуулна.
- Банк санхүү, даатгалын байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг мэдээлнэ.
Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар олон нийтийн санал асуулга авч, дүгнэлт гарган бүтээн байгуулалтанд гарах бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.
Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн төв нь зохион байгуулах арга хэмжээний үр дүнг нэгтгэн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч, оролцогч талуудын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, байнгын ажиллагаатай нэг цэгийн үйлчилгээтэй мэдээлэл сурталчилгааны төв байгуулах зорилготой юм.
Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ НЭГДСЭН ТӨВ
Зохион байгуулагч : ЗТБХБЯ, ГХБХЗЗГ, НЗТГ, ОССК
Холбоо барих утас: 70110692, 99093909, 99013068