Жанет Жексон гайхалтай туранхай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Жанет Жексон гайхалтай туранхай болжээ

Жанет Жексон хэзээний л мяраалаг байсан. Жингээ хасахаар тууштай тэмцдэг од хүүхнүүдийн нэгд зүй ёсоор ордог. Гэтэл түүний тэмцэл үр дүнгээ өгч тэрбээр гайхалтай гоолиг бүсгүй болсон байна.

45 настай дуучин бүсгүйн дэгжин даашинзтай зургийг урьдын махлаг төрхтэй зурагтай нь харьцуулан өчигдрөөс нэгэн сурталчилгааны зурагт хуудсанд ашиглан олон нийтэд цацаж эхэлжээ. Энэ бол тураах хоолны дэглэмийн сурталчилгаа. Жанет Жексон яг хэдэн кг жин хасаж ийм гоолиг болсноо одоогоор нууцалж байна. Өөрийгөө маш хоолонцор бөгөөд түүнээсээ болж мяраалаг байдгаа тэрбээр үргэлж ярьдаг байсан билээ. Жаахан охин байхын л өөрийнхөө биед дандаа сэтгэл дундуур явдгаа ч Жанет нуудаггүй байсан. Харин одоо түүний мөрөөдөл биелжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж