
Харин өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гарган, баривчилсан байна. Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нь гуравдугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хурлын үеэр О.Алтангэрэлийн хамт шүүх танхимыг орхиж гарсан билээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын дараагаас Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.
С.ОТГОН