Жонн Ленноны нүцгэн зураг худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Жонн Ленноны нүцгэн зураг худалдаанд гарчээ

Алдарт “Битлз хамтлагийн домогт дуучин Жонн Леннон, түүний эхнэр Йоко Оно нарын нүцгэн авахуулсан зураг худалдаанд гарчээ. Тэд энэ зургийг 1968 онд “Unfinished Music No 1: Two Virgins” нэртэй цомогт зориулж өөрсдийн камераар дарсан гэнэ. Ховор зургийг худалдаанд гаргасан хүн нь “Битлз”-ийн шүтэн бишрэгч ээжийгээ нас барсны дараа дээврийн хөндийгөөс олсон байна. “Unfinished Music No 1: Two Virgins” нэртэй цомог маш их шуугиан тарьсан бөгөөд тухайн үед дуу бичлэгийн дэлгүүрүүд цомгийг худалдахаас татгалзаж байжээ. Харин худалдаалахыг зөвшөөрсөн дэлгүүр цомгийг цаасан уутанд хийж хүмүүст өгч байсан аж. Цомог нь  Жонн Ленноны гэр студидээ бүтэн шөнөжин сууж туурвисан хөгжмийн бүтээлүүдээс бүтсэн гэнэ. Харин зургийг нь Жонн Леннон, Йоко Оно нар амьдарч байсан Лондон дахь Ринго Старрын гэрт авч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж