
Дээрх хууль нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь, архи болон согтууруулах ундаа акцийг шинэчлэхтэй холбоотой аж. Одоогийн ашиглаж байгаа акц нь нууцлал байдаггүйгээс хэн дуртай нь дуурайлгаад хийчихдэг. Тэр хэрээр хуурамч бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдаж, улсын төсөвт орох татварт ч нөлөөлдөг. Хуульд өөрчлөлт оруулснаар нууцлал дээд зэрэгт хүрч, хэн хүн дуурайлган хийх боломжгүй акцийг дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнд наана. Ингэснээр одоо гарч байгаа хууль бус үйлдлүүд зогсоно гэж үзэж байна.
Ямар ч байсан өнгөрсөн онд эх орны үйлдвэрийн согтууруулах ундаа, архинд 136 сая ширхэг акц, импортын энэ төрлийн согтууруулах ундаанд 81.8 сая ширхэг акц олгож, улсын төсөвт дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрсөн юм байна.