Сонгон шалгаруулах тендерийн жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулах тендерийн жагсаалт гарлаа

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны захиалгаар хийгдэх Бодлогын судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хураангуй жагсаалт гарлаа .Тус хорооны захиалгаар 2012 оны хоёрдахь ээлжинд 15 сэдвээр Бодлогын судалгаа гүйцэтгүүлэхээр шийдвэрлэгдсэн бөгөөд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарласан. Урилгын дагуу сэдэв тус бүр дээр тендерт оролцохоо илэрхийлсэн санал ирсэн бөгөөд нийт 83 санал ирсний дагуу захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороо 2012 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хурлаа хийж, үнэлгээний хорооны гишүүд оноо өгөх зарчмаар зөвлөхүүдийг жагсаан хураангуй жагсаалтад орох хуулийн этгээдүүдийг захиалагчид санал болгосноор хураангуй жагсаалтыг гаргажээ.

Бодлогын судалгааны хураангуй жагсаалтанд багтсан зөвлөхүүдийн жагсаалтыг /www.ndic.gov.mn/  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны албан ёсны сайтад хүснэгтээр  бүрэн эхээр нь үзүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж