шаардлагатай асуудлуудын нэг болоод байна. Иймд орчин үеийн
биотехнологийн үр дүнд бий болсон хувиргасан амьд организмын хяналтын
тогтолцоо бий болгох үүднээс манай яам үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж
буйн нэг нь “Хувиргасан амьд организмыг илрүүлэх лаборатори”-ийг техник
тоног төхөөрөмжийн хувьд шинэчилж, шинээр байгуулж байгаа явдал юм. Даян
дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр энэ лабораторийг
байгуулж, өчигдөр албан ёсоор нээж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар
хүндэтгэлийн тууз хайчиллаа. Нээлтийн үеэр ШУА-ийн холбогдох
хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, БОАЖЯ, Геоэкологийн
хүрээлэнгийн хамтын ажиллагааны талаар эрдэмтэн судлаачидтай санал
солилцов. Уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн Биологийн
хүрээлэн, Молекул биологийн лабораторийн эрхлэгч Ц.Оюунсүрэн, Ботаникийн
хүрээлэнгийн захирал Ч.Дугаржав нарын удирдлагууд оролцжээ.
Монгол
Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан хүн амын
эрүүл мэнд, удмын сан болон экологийн аюулгүй байдлыг хангах үүднээс
хувиргасан амьд организм (шилжмэл гентэй организм, генийн өөрчлөлттэй
организм гэх зэргээр нэрлэж байгаа)-ыг ашиглах үйл ажиллагааг хянах,
хязгаарлах, аливаа эрсдэл тохиолдсон үед хохирол багатай даван туулах
тогтолцоо бий болгох шаардлагатай байна. Энэ шаардлагыг үндэслэн
БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлэн Биоаюулгүй байдлын судалгаа, хяналт
шинжилгээ, эрсдлийн үнэлгээний лабораториуд байгуулж байгаа юм. Манай
судлаачид өөрийн генетик нөөцөө гадны лабораторид гаргаж судлах биш,
тэдний мэргэшсэн судлаач эрдэмтэд манайд ажиллах нөхцөлийг яаралтай
бүрдүүлэх нь манай салбарын ойрын зорилтуудын нэг билээ.