“MN25” дугаар телевиз, “Pro Sounds” студи хамтран “Making the Band-2” шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж, тус шоунаас “Extacy” хэмээх охипын шинэ хамтлаг Монголын рок попын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн билээ. Хамтлагийн продюсерээр дуучин Ж.Алтанцэцэг ажиллахаар болж, эхний хоёр дуугаа үзэгч, сонсогчдод хүргээд байгаа юм. Анх найман охидоос бүрдэж байсан “Extacy” хамтлаг өдгөө дөрвөн гишүүнтэй болжээ. Хичээл сургууль, хувийн шалтгаанаас үүдэн хамтлагийн охид цөөрсөөр гурван охин л тунаж үлдээд байгаа гэнэ. Харин өнөөдөр продюсер Ж.Алтанцэцэг “Extacy” хамтлагийнхаа шинэ гишүүнийг албан ёсоор танилцууллаа.
Хамтлагийн дөрөв дэх гишүүнийг Б.Уянга гэдэг бөгөөд “Nature Sound” дуулаачийн сургалтад суралцаж байжээ. “Өргөө” хамтлагийн гитарчин агсан н.Баатархүүгийн охин гэнэ. Түүнчлэн хамтлагийн охидууд “Pro Sound” студид бэлтгэлийн байртай болсон учир өдөр бүр шинэ уран бүтээлийн бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Сонирхуулахад, “Extacy” хамтлагийн ахлагчаар Азиг сонгосон байна. Өнөөдрөөс эхлэн тус хамтлагийн шинэ “Miss You”, “Neon” хоёр дууны клип үзэгчдийн хүртээл болох юм байна.
Гэрэл зургийг: WWW.INET.MN
М.УРИН