Кикбоксчид бэлтгэлээ чамбайруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Кикбоксчид бэлтгэлээ чамбайруулж байна

Монголын бүх ард түмний спортын XIII их наадам орон даяар үргэлжилж байна.

“Монголын олимп”-ийн их гэр бүлд энэ жил кикбоксын спорт албан ёсоор багтсан билээ. Үүнд ихэд урамшсан кикбоксчид энэ сарын 25-29-нд болох шигшээ тэмцээнийхээ бэлтгэлийг чамбай базааж байна. Тодруулбал, Хэнтий аймийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийсэн БХЯ-ны “Алдар” спорт хорооны тамирчид БНХАУ-ын Сычуань мужид саяхан болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Бразили, Япон, Тайланд, АНУ, ОХУ, Иран, БНХАУ-ын шилдэг тамирчид хүч үзсэн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Халиун, эрэгтэйчүүдийн 65 кг-д Э.Батбаяр нар мөнгөн медаль хүртэж, бусад тамирчин их наадмын өмнөх бэлтгэлээ базаажээ.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж