Арай ч дээ, сонгууль туллаа | News.MN

Арай ч дээ, сонгууль туллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Арай ч дээ, сонгууль туллаа

Арай ч дээ, УИХ-ын гишүүд ээ. Сонгууль хаяанд туллаа. Гэтэл эрхэм гишүүдийн хийж, хэлэлцэж байгаа арай л биш ээ.

Орон нутгийн сонгуулиа УИХ-ын сонгуультай хамт хийх үү, салгаж явуулах уу гэдэг дээр намын бүлгүүд цэц булаалдсаар суутал сонгууль товлон зарлах хугацаа болоход арваадхан хоног үлдлээ. Ямар гэв гэнэт сонгууль хийх шалтгаан гараад тэвдэж байгаа биш. Дөрөв дөрвөн жилийн давтамжтай сонгууль хийсээр 20 гаруй жилийг үдсэн байхад хоолойд тулсан ажил гэнэтхэн өнөөдөр газар дороос гараад ирсэн юм шиг хий бужигнах юм.

Үгүй ядаж яг дөрвөн жилийн өмнө, үүний өмнөх УИХ-д МАХН /МАН/ олонх байх үед, өнөөдрийнхөөс олон нам парламентыг бүрдүүлж байхад, гайгүй лидер гэгддэг улстөрчид төр түшиж ахуйд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтатгаж явуулъя гээд хуульчилчихсан юм шүү дээ. Тухайн үеийн МАХН, АН, ИЗН, БНН, Ард түмний нам, Эх орон нам, ҮШН гээд долоон намын төлөөлөлтэй парламент, Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай байхдаа хоёр сонгуулийг хамтатгах хуулийг 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд баталсан, дөрвөн жилийн ой нь өнөөдөр тохиож байна. Тэр цагийн буюу 2004-2008 оны УИХ-д МАХН, БНН дангаараа, АН, Эх орон, ИЗН эвсч сонгуульд оролцоод, сонгуулиас хойш Ард түмний нам, ҮШН “мэндэлсэн” юм. МҮАН-д байгаа М.Энхсайхан, БНН-ын Б.Жаргалсайхан, Эх орон намын Б.Эрдэнэбат гээд өнөөдөр их улс төрийн тогооны гадна байгаа эрхмүүд УИХ-д байхдаа өнөөдөр төр түшиж буй олон гишүүдтэй хамтарч суугаад батлалцсан болохоор өдгөөгийн парламентад суудалгүй намууд ч санал нэгтэйгээр хоёр сонгуулийг хамтатгаж болно гэж үзсэн хэрэг.

Гэтэл өнөөдөр УИХ-д гол суудалтай хоёр нам “би чи”-дээ тулаад УИХ-ын үйл ажиллагааг гацаачихлаа. Уг нь бусад асуудлаа хойшлуулж байгаад зөвхөн сонгуулийн холбогдолтой асуудлаа ярилцахаар өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаас АН, МАН-гүй завсарлага авсан ч түүнээс хойш хийж бүтээсэн юмгүй, урагш ахисан ажил хийсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр ч удаа хуралдаад хэрүүлээс хэтэрсэнгүй.

Уг нь АН-ын бүлгийнхэн дөрвөн жилийн өмнө баталсан хуулиа дагая гэж байгаа. Сонгуулийн хэсгийн хороод нь тус тусдаа байх, хоёр сонгуулийг явуулж дуусгах цаг зөрүүтэй, нэгийг нь ажлын өдөр, нөгөөг нь амралтын өдөр  явуулах хуультай ч үүнийг зохицуулах арга замыг олж УИХ-ын гишүүн З.Энхболд нар хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй. Үүнийг хэлэлцчихэд л хамаг гацаа саад арилах боломжтой юм. УИХ-ын сонгуулийн саналыг машинаар, орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох хуультай ч УИХ-ын шинэ хуульдаа тааруулаад аль алийг нь автомат машинаар тоолж болно гэж З.Энхболд нарын гишүүд үзсэн. Машины хүчин чадал ч хүрнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.

Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр МАН-ын бүлгийнхэн хоёр сонгуулийг хамт явуулахад тээг болох хамаг шалтгааныг хамж тоочоод сууж байна.

Нэмж сонгуульд ажиллуулах төрийн албан хаагч хүрэхгүй л гэнэ. Хоёр сонгуулийн санал хураалт дуусах цаг өөр өөр тул УИХ-ын санал хураалт 20.00 цагт дууссан байхад 22.00 цаг хүртэл үргэлжлэх орон нутгийн сонгуульд санал өгөх иргэд яах юм л гэнэ. Хоёр өөр хэсгийн дунд сонгогчид явж санал өгөх юм уу л гэнэ. Сонгогчид тавь жаран нэр дэвшигч дунд төөрнө л гэнэ. Мөн ч олон шалтаг шалтгааныг МАН-ын бүлгийнхэн тоочиж сууна. Тэгээд Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хоёр сонгуулийг салгаж явуулах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шахаж буй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цахим үнэмлэхийг хэвлэх ажил дахин 14 хоног хойшлохоор болсонд ихэд “акцент” өгөн мэдэгдэх боллоо. Сонгуулийн наана болгож бүтээхийн төлөө зүтгэх ёстой сайд маань “Хойшлох нь сайн” гэж байгаа юм шиг “Хариуцлагыг нь би үүрье. Гэхдээ би хоёрдугаар сард л энэ ажлыг авсан. Тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуягийн хаяад явсан ажил шүү” гэчихээд сууж байна. Хажуугаар нь Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн бүртгэлийн газраа задлаад хаячихсан. Иргэдэд үйлчилгээг ойртуулж, дүүргүүдэд төвлөрүүлж буй нь сайн ч яг сонгууль болох гээд, сонгогчдын нэрсийн жагсаал үйлдэж байхад ингэдэг нь ч юу юм. СЕХ-той хамтарч иргэний шинэчилсэн бүртгэлд үндэслэн сонгогчдын нэрсийн жагсалтыг үйлдэх гол газар нь байсан Иргэний бүртгэлийн газрыг уржигдар үдэш самраад хаячихсан.

За тэгээд, цахим үнэмлэхээ аймгуудаас эхэлж тараана гэж байгаа. Сонгуулийн будилаан хөдөөд бага, нийслэлд их гардаг. Хөдөө сонгогчид бие биеэ нэг бүрчлэн танина. Хаана хэн хэдэн удаа санал өгч явааг андахгүй. Харин нийслэлд хажуу айлаа ч танихгүй. Дорж хэдэн дүүргийн хэчнээн хэсэг дээр санал өгч явааг ёстой чөтгөр бүү мэд. Тэгээд байхад нийслэлд сонгуулийн өмнөх долоо хоногт л цахим үнэмлэхээ тараах юм гэсэн. Сая шахам хүнд долоо хоногт багтааж үнэмлэх олгоно гэдэг нэгэн амьсгаагаар 36 цагаан лонх тоолохоос амаргүй ажил болох биз.

Санал тоолох автомат машинуудыг авчирч программ суулган гэрчилгээжүүлж буй ч явц нь бас л удаан гэж болохоор.

Арав гаруйхан хоногийн дараа УИХ-ын сонгуулийг товлон зарлах ёстой. Гэтэл орон нутгийн сонгуулиа яах вэ. МАН, АН-ын бүлгийнхэн хэн нь бэлэн цэцэн үгтэйгээ шалгаруулах гэж хэрэлдэж суутал цаг давчуу боллоо. Гурав дөрвөн цагаар хэрэлдээд үр дүнгүй тарж байхаар З.Энхболд нарын хуулийн төслийг хэлэлцээд үзсэн нь дээргүй юү. Хариуцлага гэдгийг тас умартсан эрхэм гишүүд арай хэтэрнэ ээ.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-11 202.21.113.138

хамаг болохгуй юм МАНаас угшилтай байдаг шд

Avatar

Зочин 2012-04-11 202.170.67.55

Энэ хавар хороо хоринууд өрхийн бүртгэлийн шинэ дэвтэр нээсэн. Яасан хуучин дэвтрээсээ юугаараа ялгаатай юм бүү мэд. Хүн бүр хороон дээрээ очиж өрхийн дэвтрээ шалгаарай. Бас сонгогчийн нэрсийн жагсаалттай сайн танилцаарай яагаад гэвэл хаяган дээр чинь баахан өөр хүмүүс байх вий.

Avatar

bodon 2012-04-11 108.213.67.92

Дургүйд хүчүй гэж МАН-ынхан болохгүй талаас нь их үзэж байх шив. Баталсан хуулиа хэрэгжүүлэх нөхцөлөө хангах бүхэл бүтэн 3-4 жилийн хугацаа байсаар байтал ингэж цагийгнь тулгаж гацааж байгаа нь санаатай үйлдэл.
Иймээс МАН-ын нөхдийг яавч дахиж сонгож болохгүй. Тэдэнд ичих булчирхай гэж алга.
bodonchorblogspotcom

Avatar

Томоо 2012-04-11 203.91.117.4

Ерөөс сонгуулийн санал хураалтыг нууц биш илээр явуулъяа. Хэний төлөө хэн өгсөн нь тодорхой байж яагаад болохгүй гэж. Үүнд юугий нь нууцлах юм бэ? Аан Монголчуудаа?

Avatar

Зочин 2012-04-11 49.0.158.102

НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

Avatar

Зочин 2012-04-11 49.0.158.102

НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

Avatar

зочин 2012-04-11 103.11.192.34

сонгууль өгөх хууль нь маш тодорхой, хоёордмол утгагүй, бүх талууд хүлээн зөвшөөрсөн хуулиар сонгууль хийхгүй бол дараа нь маш хэцүү үр дагавар үүснэ гэдгийг сайн ухаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2012-04-11 203.194.115.17

íÿìäîðæ 14 õîíîã õîéøëóóëäàã íü áîëáîîñ ìàí-û ïðîãðàìèñòóóä íü ñàíàë òîîëîõ ìàøèíû ïðîãðàììûã õàðààõàí ýâäýæ ÷àäààã¿é áàéãààä áàéãàà þì. åð íü áîë íèëýýí íî á¿õèé ìàøèí îðóóëæ èðñýí áàéíà ëýý

Avatar

Зочин 2012-04-11 203.91.117.4

Сонгуулийн үнэмлэх гэж бөөн будлиан болно доо АН-г дэмжих магадлалтай д нь яаж ийгээд хоцроож магадгүй л юм Баасан эгч хүний хөгжлийн дэвтэрээр сонгууль өгье гээд байсан Тэр их зүгээр арга байна Яагаад заавал шинэ үнэмлэхээр шахан байж өгүүлэх гээд байгаа юм бол

Avatar

кеу 2012-04-11 202.179.18.239

КЕУ ТӨВ 24-н цагаар бүх төрлийн түлхүүр цоож дуудлагаар засварлана. УТАС322525

Avatar

кеу 2012-04-11 202.179.18.239

КЕУ ТӨВ 24-н цагаар бүх төрлийн түлхүүр цоож дуудлагаар засварлана. УТАС322525

Avatar

goe 2012-04-11 210.101.196.59

ene huuchin MAXH, MAHustgahgui bol dandaa ingeed alaad bna shdee bur 90 jil shdee uidahgui bna uu ard tumeen odoo bolno zaluuchuudaa ichij bna

Avatar

manan 2012-04-11 122.201.18.138

namuudiig tatan buulgaj uls turiig archij xayy

Avatar

Зочин 2012-04-11 202.72.247.244

erhem nertei gishuud alialj bgaa yumaa, UIH-iin songuuli huuchnaaraa yavna doo

Avatar

Зочин 2012-04-11 182.160.31.53

үхсэн элэнцгийн эрхэм гишүүд вэ.

Avatar

Зочин 2012-04-11 202.131.226.243

МАН луйвардах ажиллагаагаа л явуулах гэж тусд нь хийх гээд байгаам ш дээ

Avatar

Зочин 2012-04-11 202.131.225.251

Зи Энхболдын АНУ заавал авна гээд байсан санал тоолох машин БОдь групп т тендергүй өгсөн 20 тэрбум АН -н явуулсан ажиллагаа тэгээд энэ сонгуулийн бүх гацаж буй асуудал АН угшигтай байхаад бусад руу дайрааад байх юм эсвэл албаар ингэх гэж төлөвлөсөн юм уу хаашаа юм вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж