Байтынхан “Дэлхийн цом”-д

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Байтынхан “Дэлхийн цом”-д

Хятадын Шанхай хотод байт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 10-15-ны хооронд үргэлжлэх уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн хамтаар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Ю.Ганзориг, Ц.Одбаяр нар цэц сорино. Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, Ч.Мөнхцэцэг, Ч.Оюунсүрэн, А.Энхтуяа нар оролцож байгаа юм. Байтынхан өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Тайландад хамтарсан бэлтгэл хийж байгаад тэндээсээ Шанхайг зорьсон байна. Энэ удаагийн “Дэлхийн” цом манай багийнхны хувьд олимпийн өмнөх хамгийн том сорил тэмцээн юм. Шанхайд болж буй тэмцээнд 30 орчим орны харваачид оролцохоор цугларчээ.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж