Сонгуулиас өмнө цахим үнэмлэх тараана гэж хэн ч хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Сонгуулиас өмнө цахим үнэмлэх тараана гэж хэн ч хэлээгүй

Хөгийн юм болж байна, цаана чинь. Тэд эхлээд ингэж ярьж байв. “Цахим үнэмлэх хэвлэж, тараахад ямар ч асуудал байхгүй” гэж. Тэгснээ “Юу гэнэ ээ, сонгууль болохоос өмнө тарааж амжихгүй гэж бодоод байгаа юм уу. Ард иргэд та бүхэн зургадугаар сарын 20 гэхэд шинэ үнэмлэхээ гардаж аваад баяр хөөртэйгөөр сон­гуульд саналаа өгнө. Санаа зоволтгүй” гэж үргэлжлүүлэв. Тэгснээ да­раа нь арай өөр зүйл ярьж эхэллээ. “Энэ ажлыг хариуцаж авсан компаниас гэнэтхэн нэг сонин санал гаргаад эхэллээ. Тэд аж­лаа хийж амжихгүй байна гэнэ. Тиймээс цахим үнэмлэх хэв­лэж дуусах эцсийн хугацааг хоёр долоо хоногоор хойш­луулж өгөөч гэж гуйгаад байх юм. Муусайн бүтэлгүй юмнууд. Хүний ажлыг хойш нь чангаагаад байна. Одоо яадаг юм билээ” хэмээн учраа олж ядан мэдэн будилав. Духаа маажиж хүртэл үзэв. Эцэст нь арга ядсан царай гаргаад ингэж хэлж байх юм гэнэ. “Бид чадах ядахаараа хи­чээлээ. Гэвч УИХ-ын сон­гууль болохоос өмнө ца­хим үнэмлэхийг тарааж ам­жихгүй шинжтэй. Хэрэв тэгвэл үүнтэй холбоотойгоор хуулинд орсон заалтуудыг өөрчилдөг ч юм билүү” гэж. Тэгснээ хэнэг  ч үгүй явж одлоо. Тэд төд удахгүй дараах мэдэгдлийг гаргах төлөвтэй байна. “Сонгуулиас өмнө цахим үнэмлэх тараах ажил бүтэхгүй нь илэрхий бол­лоо. Тиймээс иргэд энэ­хүү үнэмлэхийг хэвлэгдэж ирэ­хийг хүлээх хэрэггүй. Ингэж бөөн ажил болохын оронд хуучин жур­маараа цахим үнэмлэхгүйгээр баяр хөөртэйгөөр сон­гуульд саналаа өгөөрэй” гэж. Яваандаа ухаалаг үнэмлэх гэж ер нь байхгүй. Хэн олон нийтэд ийм худал мэдээлэл тараагаад яваад байгааг ойлгохгүй юм” гэх зэргээр булзааруулах төлөвтэй. Тэ­гээд сүүлдээ “Ийм үл бүтэх яриа гаргаж, олон нийт болон бидний хооронд яс хаяж, хагаралдуулахыг оролдсон эт­гээдүүдтэй хариуцлага тооц­но” гэж хэлж мэдэхээр байна. Эцэс сүүлд нь “Сонгууль болохоос өмнө цахим үнэмлэх тараана гэж хэн ч хэлээгүй шүү” хэмээн ярих бололтой Хөг­жилтэй хүмүүс шүү.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж