Хойд Солонгос цөмийн туршилт хийхэд бэлэн болжээ | News.MN

Хойд Солонгос цөмийн туршилт хийхэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн туршилт хийхэд бэлэн болжээ

Дэлхийд хамгийн хаалттай гэгд­дэг цөөнгүй орон бий. Тэдний нэг нь Бүгд найрамдах Ардчилсан Со­лонгос ард улс. Товчхондоо энэхүү улсыг дэлхий нийт хаалттай, амьд­рал хэцүү, коммунизм тогтсон цө­мийн пуужинтай “өлсгөлөн” орон хэ­мээн төсөөлдөг. Зарим нь ч үнэн. БНАСАУ-ын эрх бариг­чид дэлхийн 19 орны 60 га­руй сэт­гүүлчдэд то­моохон боломж ол­госон. Мөнхийн удирдагч асан Ким Ир Сены мэн­дэлсний 100 жилийн ойд зориулан хиймэл да­гуул хөөргөх гэж буй үйл явдлыг дэлхий даяар шууд дамжуулах эрх нээгдсэн. Коммунист дэглэмтэй тус оронд нэвтэрч сурвалжлага хийх боломж төдийлөн олдохгүй. Пуужин хөөрөх тухай мэдээллийн дагуу Азийн гурван авиа компани нислэгээ түр зогсоогоод байгаа. Мөн хиймэл дагуулыг хөөргөх эцсийн хугацааг 12-14-ний хооронд гэж таамаглаж байгаа.

НҮБ-аас энэ тал  дээр онцгой анхаарал тавьж байна. Тэд “Хэрэв БНАСАУ хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн пуу­жин турш­вал олон улсад хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ” гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн НҮБ-ийн Аюул­гүйн зөвлөл цөмийн салбарт үйл ажиллагаа явуулахыг зогсоох та­­лаар сануулга албан бичиг Пхеньянд хүргүүлжээ. Энэ үед Япон байл­дааны бэлэн байдал зарлав. Тэд умардын хөөргөх гэж буй пуужинг устгах амлалтаасаа бу­цахгүй гэдгээ дахин мэдэгдэж Оки­нава мужын “Эх оронч” хэмээн пуужин сөнөөх дөрвөн цогцолбор болон Тэнгисийн цэргийн флотоо байлдааны бэлэн байдалд орууллаа. Япончууд Өмнөд Солонгосын таг­нуулчдын мэдээллийн дагуу ийн­хүү хөдөлж байгаа нь нууц биш. Умар­дын Хамген-Пукто муж дахь Пан­гири районд цөмийн гурав дахь туршилтын бэлтгэл ажлыг нууцаар хийж байгаа нь хиймэл дагуулаас ажиглагджээ. Тухайн бүс нутагт их хэмжээний элс, шороо овоолсноос шинэ хонгил,  цөмийн туршилт хийх магадлал өндөр гэдгийг онцолжээ.

Нөгөө талаас БНАСАУ-ын пуу­жинг хөөргөх үйл ажиллагааны ерөнхий зохицуулагч Жан Мёнг Жин мэдээлэл хийж. Тэрбээр “Манай улс дэлхийн энх тайванг эрхэмлэнэ. Тиймдээ ч бу­сад ор­ны адил энхийн зо­риу­лалттай хиймэл дагуул хөөргөж эх дэлхийгээ судлах цаг иржээ. Уг пуужин хөөргөх ажиллагаанд ямар нэг цөмийн туршилт хийх гэсэн далд санаа байхгүй гэдгийг онцолмоор байна” хэмээжээ. Тус улс нь өмнө нь 2006, 2009 онуудад цөмийн туршилт хийж байсан бөгөөд НҮБ болон томоохон гүрнүүдээс багагүй шүүмжлэл хүрт­сэн. Өнгөрсөн 2009 онд цөмийн туршилтаар үед хөөргөсөн пуужин нь 3800 км буюу Япон улсыг давах хүчин чадалтай байж. Харин энэ удаагийн пуужин АНУ-ын Аляска хүрэх хүчин чадалтай сайжруулсан пуужин гэдгийг АНУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд онцлов. Уг пуужинг шинжсэн олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн хиймэл дагуулын пуужин ямар ч зэвсгийн сэдэлтэй, цөмийн гэх шинж тэмдэггүй байсан аж.

Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш түүний залгамжлагч, залуу удирдагч Ким Чен Ун хөрш зэргэлдээх улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хэрхэн харилцахыг олон улс анхааралтай ажиглаж бай­на. Өнгөлөн далдлалт хийж тэд цөмийн ээлжит туршилт явуулах гэж байгаа гэдгийг АНУ-ын зүгээс мэдэгдсэн. Талууд байлдааны бэлэн байдал зарлахад бэлэн гэдгийг ч CNN агентлаг онцолсон.

BBC агентлагийн мэдээлж буй­гаар БНАСАУ хөөргөх гэж пуужинг бүрэн байрлуулсан талаар онцолсон байна. Хиймэл дагуул зөөвөрлөх  “Unha-3” пуужинг БНХАУ-ын хи­лээс 50 гаруй километрийн зайд байрлах “Sohae” нэртэй тавцангаас хөөргөхөөр болсон аж. Япон, Өм­нөд Солонгосын зүгээс хиймэл дагуул ч бай, пуужин ч бай замаас нь устгах талаар мэдэгдсэн ч энэ нь олон улсын сансар судлалын эрхийг зөрчих үйлдэл гэдгийг албаныхан тодотгосон билээ.

Өмнөд Солонгосын “Ёнхап” агент­лаг “БНАСАУ гурав дахь удаа­гаа цөмийн газар доорх туршилт явуулах гэж байна. Пуужин хөөрөх өдрийн тов гараагүй байгаа. Ямартай ч энэ долоо хоногт хөөргөх байх гэсэн таамаг бидэнд бий. Тиймээс олон улсын Аюулгүйн зөвлөл байн­га цахим хурал хийж нөхцөл байд­лын талаар болгоомжтой хандаж байгаа” хэмээн уламжилсан аж.

Ким Чен Ирийг таалал төгс­сөнөөс хойш Хойд Солонгос олон улстай дипломат харилцаагаа сайж­руулахыг хичээж байгаа бо­ловч хиймэл дагуулын пуужин үүнд саад болж эхлэв бололтой. “Мөнхийн удирдагч”-ийг таалал төгссөний дараа Ким Чен  Ун АНУ-тай хэлэлцээр хийж, хүнсний туслалцаа авахаар болоод байсан. Гэвч дээрх хэлэлцээний дараа Пхеньян их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж хиймэл дагуулын пуужин хөөргөхөө мэ­дэгдсэн нь хэлэлцээг цуцалж бол­зошгүй байдалд хүргэсэн аж.

Умард Солонгос дэлхий орч­мын тойрог замд хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн нь олон улсын зүгээс ихээхэн дургүйцэл төрүүлж бас айдас дагуулсан. “Хиймэл дагуул хөөргөх халхавчийн дор баллистик пуужингийн туршилт хийж байна гэх сэжигтэй энэ үйлдэл нь НҮБ-ын гишүүн орнуудын заавал биелүүлэх үүргийг зөрчсөн болно” хэмээн хамтын нийгэмлэг үзсэн юм. Тухайн үед “Умардыг хиймэл дагуулын нислэг хийх юм бол Вашингтоноос хүмүүнлэгийн тусламж болгон өгч байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа зогсооход хүргэнэ” гэсэн сануулга өгч байсан удаатай. Пуужинг хөөргөсний дараа зарим орны зүгээс Хойд Солонгост хориг арга хэмжээ авч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Ямартай ч дэлхий нийт Умард Солонгосын хиймэл дагуулыг ажиг­лах л үлдлээ. АНУ тэргүүтэй холбоотон орнуудын нөхцөл бай­дал сандралтын байдалтай байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Александр Лукашевич “Риа Новости” агентлагт өгсөн ярилц­лагадаа онцолжээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-11 202.70.39.254

Энэ солонгосын хийсэн пуужин ер нь юу ч байсан маш найдваргуй. Дэлхий нийт тугших нь зов. Эвгуй алдаа гаргах магадлал ондортэй учир оорийн орон дээр унах тохиолдолд угтаж устгахаар бэлдээд байгаа юм биш уу! Манайх тэнэгийн дотор амгалан сууж байгаа байх даа!!!!

Avatar

Zochin 2012-04-11 27.123.214.102

Puujin gej xetsvv shvv.

Avatar

GERALMAA 2012-04-11 58.233.0.123

elchin Gerel gej durak bnaa. hiij baigaa yum neg ch baihgui.

Avatar

Зочин 2012-04-11 120.142.46.5

Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ….солонгос, монгол нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна…гэж хэлээд сууж байна.

Avatar

Зочин 2012-04-11 133.34.31.99

North-iin amjilt. Naad south bolon usa-iin hudlaa medeelel tsatsaad baigaag batlaad ogoorei

Avatar

Зочин 2012-04-11 202.179.2.227

ядарч явах тавилантай ч амьтан бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /usr/share/nginx/html/wp-includes/functions.php on line 4552

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /usr/share/nginx/html/wp-includes/functions.php on line 4552