
Lady Gaga энэхүү дууг дуучин Beyonce-тай хамтран дуулж олонд хүргэснээр асар том тэсрэлт хийж, нэр алдар нь өссөн билээ.
Харин Продюссер Jerkins энэхүү дууг Britney-гийн дуулж байсан хувилбар дээр үндэслэж гаргасан хэмээн баталж байгаа бөгөөд харамсалтай нь тэр хувилбарыг интернэтэд байрлуулж байгаагүй гэнэ. Мөн тэрбээр Britney-гын зөвшөөрөлгүйгээр түүний дууны бичлэгүүдийг нийтэд тараадаггүй учраас тэрхүү хувилбарыг олонд хүргэж чадалгүй байсаар өдийг хүрсэн хэмээн ярьжээ.
Энэ яриа гарснаас үүдэн “Telephone” дууг Lady Gaga, Britney хамтран дуулж магадгүй хэмээн "The Hollywood News" сайтад мэдээлсэн байна.
Н.Наран