90-ээд оны эхэн үед гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулалт хийж байсан 4 мисс бүсгүй хаврын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд хос хосоороо десант буулгаж, нуувчнаасаа гарсан нь “Гранд”-ын овоо хараанд өртжээ. Миссүүдийн мисс Н.Мөнхцэцэг, Мичидмаа, волейболчин мисс Ариунтунгалаг нараас гадна саяхан дэд сайд болсон Г.Тэнгэрийн мисс гэргий Шижирмаа гэж хэн болохыг зөвхөн “Гранд” танд дуулгана. Эрхэм ерөнхийлөгч Эби хөөрхөн царайндаа холливуд смайл мишилзүүлэх гэж байгаа түүнчлэн он цагийн буурал салхи мисс, модель тэргүүтэн олны танил бүсгүйчүүдийг хэрхэн өөрчилсөн, нэр бүхий эрхмүүдийн ишилсэн сонирхолтой содон үгс гээд маш олон сонирхолтой мэдээ мэдээлэл тус сэтгүүлийн 19 дэхь дугаарт багтжээ.
Мэдээж жил бүрийн 3-р сард тус сэтгүүлийн зүгээс шилдэг эмэгтэй шалгаруулах “Гранд лэди” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн гранд хатагтай нараар хэн хэн шалгарсан, тэд чухам хэн болохыг дараа дараагийн нүүр хуудаснаас уншиж болох нь ээ. Дашрамд нэмж дуулгахад тус сэтгүүлийн зүгээс нэр бүхий сэтгүүлүүд болон www.zaluu.com, www.bolod.mn, www.bai.mn, www.fact.mn, www.secret.mn зэрэг сайтууд “Гранд” сэтгүүл болон тус сэтгүүлийн дэргэдэх www.grandnews.mn фото мэдээллийн сайтын мэдээ материал, фото зургийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах явдал хэрээс хэтэрч байгаад анхааруулга өгч, ийм байдал үргэлжилбэл оюуны хулгайтай хатуу тэмцэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Та бүхэн “Гранд” сэтгүүлээ захиалан уншихыг хүсвэл Монгол шуудан, Түгээмэл шуудан, Скай пост, Улаанбаатар шуудан зэрэг шуудангуудаар захиалан уншихаас гадна www.grandnews.mn сайтаар дамжуулан онлайн хувилбараар худалдан авч унших боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.