
Нейл Хейвудын цогцсыг тэр даруйд нь чандарласан нь хэргийг улам сэжигтэй болгосон юм. Бо Силайгийн эхнэр мөнгөний асуудлаас болж Нейл Хейвудыг хөнөөсөн байж магадгүй гэж Синьхуа агентлаг мэдээлсэн гэнэ. Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь өнгөрсөн хоёрдугаар сард Ченду дахь АНУ-ын Консулын газраас орогнол хүсч, Их Британийн бизнесмен зуурдаар нас бараагүй гэж мэдэгдсэний дараа хэрэг дахин сөхөгдсөн юм. Гэвч Ван Лижунийг Хятадын хууль сахиулагчид Консулын газраас тэр даруйд баривчлан хорьсон аж. Маогийн үеийн хувьсгалын баатар Бо Илайгийн хүү Бо Силай 30 сая гаруй хүн амтай Чунцин хотын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш түүнийг Хятадын ирээдүйн удирдагч болно гэх хүмүүс олон байсан юм. Гэвч огцорсноос нь хойш түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг хатуу тэмцэл явуулаагүй гэж хэвлэлүүд шүүмжлэлээр булж байгаа гэнэ. Бээжингийн нэгэн хуульчийн ярьснаар Бо Силай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байсан аж. Учир битүүлгээр нас барсан бизнесмен хятад бүсгүйтэй гэрлэж, тэнд олон жил амьдарсан нэгэн гэнэ. Их Британийн стратегийн мэдээлэл зөвлөгөөний компаниас мэдээлснээр Нейл Хейвуд Хятадад бизнес эрхэлдэг гадаадын компаниудад зөвлөгөө өгдөг байсан гэнэ.