“Арсенал” Демпсигийн төлөө 10 саяыг амлав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Арсенал” Демпсигийн төлөө 10 саяыг амлав

Английн Премьер лигийн “акулууд”-ын нэг “Арсенал” энэ зуны арилжааны үеэр “Фулхэм”-ийн довтлогч Клинт Демпсиг багтаа авчрахаар төлөвлөж буй гэнэ. “Их буучид”-ын зүгээс 10 сая фунт стерлингээр үнэлэгдсэн америк довтлогч энэ улиралд 22 гоол оруулаад байгаа. Зуны солилцооны үеийг ашиглан багийн бүрэлдэхүүнд нэлээд шинэчлэл хийхээр зэхэж буй Арсень Венгер түүнийг багийнхаа системд төгс зохицно хэмээн нэгэнтээ ам алдсан билээ.

“Арсенал”-аас гадна “Манчестер Сити”, “Ливерпуль” нарын хүчирхэг багууд ч мөн түүнийг эгнээндээ нэгтгэх сонирхолтой буйгаа уламжилсан байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж