
Тэгвэл Хууль зүйн байнгын хороог өнөөдөр хуралдуулахаар болжээ. УИХ- ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Д.ОЮУН