Поп од Лэди Гагагийн “Born this way” дэлхийг тойрох аялан тоглолт энэ сарын 27-нд Сөүл хотоос эхэлнэ. Харин тэрбээр Европт зунаас ирэх хуваарьтай. Европын тоглолт наймдугаар сарын 14-нд Болгарын Софи хотод эхэлнэ.
Энэ удаа түүний Британид хийх тоглолтын өдөр тодорхой болжээ. Английн “Твикенхам” цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 8-нд, Манчестерт есдүгээр сарын 10-нд тоглолтоо хийх гэнэ. Тоглолтуудын тасалбарыг энэ баасан гаригаас борлуулж эхэлнэ.
Лэди Гага “Born this way бол электро метал поп-опера шоу. Бид хэрхэн төрж, бас хэрхэн толгой өндөр үхдэг тухай өгүүлэх болно” хэмээн ярив. “Born this way” цомог өнгөрсөн онд хэвлэгдсэн бөгөөд дэлхий даяар тун амжилттай борлогдож байгаа билээ.