“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Өмнөговьд эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Өмнөговьд эхлүүллээ

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг өнгөрсөн онд Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд амжилттай хэржүүлсэн билээ. Тэгвэл энэ жил буюу 2012 онд МҮОНРТ, Хавдар судлалын үндэсний төв, “Хаан банк” зэрэг байгууллагууд хамтран 12 аймагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж, дөрөвдүгээр сарын 5-10-ны өдөр  Өмнөговь аймагт  өрнүүллээ. Аяны үеэр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тус аймагт хүрэлцэн ирж, аймгийн зарим сум, хилийн хоёр боомтод ажилласан байна.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын хувьд уул уурхай эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймагт илүү анхаарч ажиллана, мөн эрүүл мэндийн байгууллагуудад хавдрын эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын арын боловсон хүчнүүд дутагдалтай байгаад онцгой анхаарч бодлогын түвшинд арга хэмжээ авч, төлөвлөгөө боловсруулах, хөдөөгийн сумдад эмнэлгийн барилга байгууламж, орон сууцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж