“Евро-2012”-ын тасалбар зарагдаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын тасалбар зарагдаж дуусчээ

Украйн болон Польш улсад зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-нд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар хэдийнэ зарагдаж дууссан гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс нийт 1,4 сая ширхэг тасалбар гаргасан бөгөөд үүнээс талаас их хувийг нь хөгжөөн дэмжигчдэд худалдаасан юм.

“Евро-2012”-ын тасалбар худалдаж авахаар дэлхийн 206 орноос 12 сая хүн онлайн захиалгад бүртгүүлсэн гэнэ. Энэ нь тус тэмцээний түүхэн дэх бас нэг шинэ амжилт ажээ. Хөгжөөн дэмжигчдийн тухайд тэмцээнийг зохион байгуулагч Украйн, Польшоос гадна Англи, Голланд болон Шведээс хамгийн их захиалга авчээ.

“Евро-2012”-ын тоглолтууд Украйны Киев, Львов, Донецк болон Харьков, харин Польшийн Варшав, Гданьск, Вроцлав болон Познаньд болох билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж