Холимог багийн анхны тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Холимог багийн анхны тэмцээн болов

Монголын Боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” төв, “Сувенир Хаус” компанитай хамтран “Mixed team shootout-2012” холимог багийн анхны тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 10 баг өрсөлдсөн бөгөөд 13 багийн тамирчид сугалаа сугалж, оноолтын дагуу бусад тамирчидтай баг болж, өрсөлдсөн юм.

Баг тус бүрийг нэг тамирчин ахалж, эхний тоглолтын онооны дарааллаар А болон Б хэсэг хуваагдан, тойргоор тогложээ.

А хэсэгт таван баг тойргоор тоглосноос Эрдэнэтөгс, Лхасүрэн ахлагчтай баг тус тус шигшээ тоглолтод шалгарсан бол Б хэсэгт тоглосон багаас Батхүү ахлагчтай баг, Даваадорж ахлагчтай багууд шигшээд шалгарчээ.

Ийнхүү тойргоор тоглосон тэмцээнд Эрдэнэтөгс ахлагчтай баг хожил авснаар “Mixed team shootout-2012” холимог багийн анхны тэмцээний аваргаар тодорчээ. Харин удаахь байрт Лхасүрэн ахлагчтай, мөн Даваадорж ахлагчтай багууд шалгарсан байна.

Боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг тэмцээний үргэлжлэл болох МТ Группийн нэрэмжит Big Bowling Tour-2012 энэ сарын 15-нд болох аж.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж