МҮОХ-ны “Олимпик хаус”-т өчигдөр спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинар болжээ. Хуралд 30 орчим спорт холбоодын генсекүүд оролцсон байна. Хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн МҮОХ-ноос хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт, шинэ амжилт” болон спорт холбоодыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тус тус танилцуулжээ. Түүнчлэн Олимпийн судлалын төвийн захирал Ж.Баасанхүү олимпийн сургалт, сурталчилгааны талаарх мэдээлэл өгсөн байна. Спорт холбоодыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан холбоод өөрсдийн танилцуулгаа хийж, арга туршлагаа бусад холбоодтой хуваалцжээ.
Т.МАША