
Түүний ярьснаар талийгаач Д 25-ны өдөр сураггүй болж, хоёр хоногийн дараа цогцсыг олсон байна. Тухайн үед Хатгал тосгонд Засаг даргын дахин сонгууль болж байсан аж. Харин сонгуулийн дараа хүлээн авалт болсон бөгөөд түүнийг дөрөвдүгээр сарын 26-нд хийсэн юм байна. Тэр үеэр өмнөх өдөр нь сураггүй болсон Д-гийн ах дүүгээ алга болоод нэг хонож байгаа талаар ярьж байжээ. Гишүүн Л.Гүндалай “Хүлээн авалтаас нэг өдрийн өмнө алга болсон хүнийг Л.Гүндалайн хийсэн найранд оролцож согтуу явж байгаад осолдсон гэсэн мэдээлэл тарсанд харамсч байна. Юуг ч хамаагүй надад нялзааж буруутан болгож таарахгүй шүү дээ” гэлээ.
Д.ОЮУН