“Эрчүүд” дэлхийн миссэд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Эрчүүд” дэлхийн миссэд өрсөлдөнө

Дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулагч “Дэлхийн мисс” байгууллагаас шинэ журам баталлаа. Тэд ирэх жилийн тэмцээнээс эхлээд хүйсээ солиулан эмэгтэй хүн болсон эрчүүдийг уг тэмцээнд оролцохыг зөвшөөрөв.

Энэхүү журмын дагуу Канадын иргэн Женна Талаковаг дэлхийн миссийн тэмцээнд Канадаас өрсөлдөх ялагчийг тодруулах дэд тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна. Тэрбээр хэдийгээр эрэгтэй хүн болж хорвоод мэндэлсэн ч дөрвөн жилийн өмнө хүйсээ солиулах мэс засал хийлгэн бүсгүй хүн болжээ.

Энэхүү шинэ журам бүх хүн адил тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн зарчмын дагуу батлагдсан хэмээн тэмцээний зохион байгуулагчид тайлбарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж