“Офицерууд”-д нэг хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Офицерууд”-д нэг хожил хэрэгтэй

Лигийн хамгийн залуу багууд гуравдугаар тойргийг үргэлжлүүлэв. Энэ тоглолтод “TLG-13”-ынхан “SBL”-ийг 77:70-аар буулган авснаар плей-оффт шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Харин “Буллс”-ын залуус ШУТИС-ын “Акулууд”-ыг эхний үеэс илүүрхсээр 81:66-аар буулган авснаар хоёрдугаар байраа хадгалж үлдэв. “Хүлэгүүд” энэ удаа “Офицерууд” багтай тоглосон юм. Хамгаалалт голлосон энэ тоглолтын ялагч нь “Хүлэгүүд” байв. Дөрвөн үеийн турш эн тэнцүүхэн болсон хоёр багийн тоглолтын үр дүн эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд “Хүлэгүүд” учраагаа 75:73-аар хожиж тэргүүллээ баталгаажууллаа. Үлдэж байгаа өдрүүдэд “Хүлэгүүд”-ийг  “Харцага” болон “Буллс” хүлээж байна. Гэхдээ эдгээр тоглолтын үр дүн байрлалд нөлөөлөхгүй нь. Харин “Офицерууд”-ын заавал нэг хожиж плей-оффт шалгарах юм. Энэ долоо хоногт лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд дуусна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж