“Чингис хаан” хамтлаг Японд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” хамтлаг Японд тоглоно

"Чингис Хаан" хамтлаг Япон Улсад биe даасан тоглолт хийхээр болжээ. Токио хотод жил бүрийн хаврын дэлгэр цагт Монгол ёс заншил, уламжлал, соёл урлагаа Японы ард түмэнд танилцуулах зорилготой "Хаврын баяр" наадам болдог. Энэ жилийн “Хаврын баяр” наадамд "Чингис Хаан" хамтлаг оролцож, Японд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолт хийх гэнэ. Тоглолт ирэх тавдугаар сарын 4-нд Токио хотын Нэрмиа дүүрэгт байрлах Хикаригаока IMA концертын танхимд болох юм. Тоглолтын тасалбарын хувьд 3500 иен байх аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж