Өвөрмонголын багийн нэрийн өмнөөс барилдах А.Окруашвили нь 2005 оны залуучуудын ДАШТ, 2007 оны оюутны Универсиадаас хүрэл медаль хүртсэн бөгөөд +100 кг-д 19-рт эрэмбэлэгдэн олимпийн эрхийн болзол хангаад байгаа юм. Европын залуучуудын аварга З.Ханжалиашвилигийн хувьд ч жиндээ 26 дугаарт жагсч, олимпод оролцох боломжтой байгаа.
Ийнхүү "Лондон-2012" олимпийн наадамд оролцох гүрж жүдочдын төлөөлөл Монголын үндэсний бөхийн "Хасу" лигт тоосоо өргөж, дэлхийн барилдах сонирхолтой бүхнийг нэгтгэх зорилготой "Хасу" лигийн зорилгын биеллийн эхлэлийг тавилаа.
Хамгийн сонирхолтой нь, ирэх бямба гаригт Өвөрмонголын баг "Хасу" лигийг ялагдалгүйгээр хошуучилж буй Булганы хүчтэнүүдтэй өрсөлдөх юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.