Британи олимпийн аваргуудаа байлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Британи олимпийн аваргуудаа байлахгүй

Британийн Засгийн газар болон тус улсын олимпийн холбооноос “Лондон-2012” зуны олимпийн наадмын медальтнуудад мөнгөн шагнал олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Британийн олимпийн холбооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр их хэмжээний мөнгөн шагнал нь тамирчдын хувьд олимпийн медалийн тавцанд гарах хөдөлгүүр болж чадахгүй гэсэн байна.

Түүнчлэн “Зүрх зориг, сэтгэл, тэмүүлэл, үүрэг хариуцлага л тэднийг хүч оруулж, дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн агуу спортын талбарт эх орноо төлөөлж буй нь тэдний хувьд эрхэм хүндэтгэл болж буй” гэжээ.

Гэхдээ олимпод оролцох Их Британийн тамирчдын хувьд арилжааны чанартай нэгэн гэрээ байгуулсан нь хэрэв олимпийн аварга болж чадвал “Royal Mail” шуудангийн компани тэдний зурагтай марк худалдаанд гаргаж, шанд нь 10 мянган фунт стерлинг олгох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж