
Instagram app нь Android болон iPhone-д зориулан гаргасан фото зургийн app бөгөөд одоогоор хамгийн олон татагдсан фото app аж.
Тус app-ыг гаргасан Burbn компанийн CEO Kevin Systrom “Бид хоёр жилийн өмнөөс Instagram App-ыг гаргасан. Үргэлж сайжруулалт хийсээр өнөөдрийг хүрсэн. Facebook сайттай хамтран бид шинэ ирээдүйг бүтээх гэж байна. Хэдийгээр Facebook-т зарагдсан ч та өмнөхийн адил энэхүү App-ыг ашиглан бусад олон нийтийн сүлжээ сайтуудад зургаа шейрлэх боломжтой. Өмнө нь ашиглагддаг байсан боломжууд хэвээр хадгалагдах болно” гэжээ.
Н.Наран