
Ууртай шувуудын адал явдлыг харуулсан 52 анги бүхий анимейшн кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Нэг ангийн үргэлжлэх хугацаа нь 2-3 минут байгаа нь мэргэжилтнүүдээс ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа аж. Тэд “2-3 минут үргэлжлэх хүүхэлдэйн кино бол телевизийн бүтээл гэхэд хэт богино байна. Вэбээр үзүүлэхэд л тохиромжтой” гэсэн байна.
Rovio-гийн Nick Dorra хэлэхдээ “Киноны хувьд бараг бэлэн болсон. Бид ажиллаж байгаа. Гэхдээ нээлт хийх хугацааг хараахан зарлаагүй байна” гэжээ.
Н.Наран