Эйнштейны дүрс бүхий флаш гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Эйнштейны дүрс бүхий флаш гаргав

Өвөрмөц, этгээд загварын флаш үйлдвэрлэгч Mimoco брэнд алдарт эрдэмтэн Эйнштейны дүрс бүхий флаш гаргав.

Einstein Mimobot нэртэй уг флаш нь эрдэмтний царайг олон янзаар дүрсэлж, E=MC2  томъёог цамцан дээр нь бичжээ.

Өнгө загвараас гадна багтаамжийн хувьд ялгаатай. 2GB, 4GB, 8GB, 16GB, 32GB, 64GB гэсэн сонголтуудтай ба 2GB нь 17,95 ам.доллар, хамгийн их буюу 64GB багтаамжтай нь 109,95 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Фотог ЭНД дарж үзнэ үү.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж