УИХ-ын дарга Засгийн газарт ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Засгийн газарт ханджээ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн асуудлаар Засгийн газарт хандаж албан тоот илгээжээ.

Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн ашиглалт, түүний нөөц, ач холбогдол, стратегийн ордод хамааруулах асуудлаар зарим иргэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  болон уулзалт, ярилцлагын үед санал бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс Улсын Их Хурлын дарга энэ асуудлыг нарийвчлан судалж, Хөшөөтийн уурхайн ашиглалт, уг ордыг түшиглэж баригдах нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто замын зэрэг төслүүдийн явцын талаар бодитой мэдээлэл, судалгаа гаргаж ирүүлэхийг Засгийн газраас хүссэн байна.

Түүнчлэн Хөшөөтийн уурхайг зохих хууль тогтоомжийн дагуу стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах асуудлыг судлан үзэж, орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн санал дүгнэлтээ Улсын Их Хуралд ирүүлэхийг хүсчээ.        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж