Гурван байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Гурван байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороог хуралдуулахаар төлөвлөөд байна. Гэхдээ өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд эхний ээлжинд Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж нэг мөр болготол завсарлага авахаар гишүүд тохирсон юм. Тиймээс төлөвлөсөн байнгын хороод хуралдах уу, сонгуулийн асуудла ярилцах уу гэдэг тодорхой бус байна.

Төлөвлөгөө ёсоор дараах байнгын хороодыг хуралдуулахаар болоод байгаа юм. Үүнд:

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга сонсох.


2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Бусад.


3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас

“А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж