Профессор Хван Ву Сук солонгосын талаас төслийг удирдах юм. Тэрээр энэ онд Якутын Верхоянск ба Уст-Янский районд очих шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд орно. Арслан зааны үлдэгдлийг судлахаар авсаархан лаборатори авчирна. Солонгосын мэргэжилтнүүд биологийн материалыг хайлуулалгүй газар дээр нь судлах бодолтой байна. Тэд бүхэл бүтэн эсийн цом эсвэл амьд эсийг олохыг эрмэлзэж байна.
Якутын Арслан зааны музейн судлагчидтай аль хэдийнэ хамтран ажиллаж эхлэсэн японы эрдэмтэд ч мөн адил зорилго тавьжээ. Түүнээс гадна японы эрдэмтэд судалгааныхаа үр дүнгээр солоногосын эрдэмтэдээс нэлээд түрүүлжээ. Хоёр талын ашиг сонирхол бараг харшалдлаа. Мөнх цэвдэгт арслан зааныг хувилан олшруулахад таарах биологийн материал тун бага байна. Гэвч маргаан ШУ-ны төлөө хамтран ажиллах тохиролцоогоор төгсэв. Холбооны Зүүн-хойд их сургуулийн Арслан зааны музейн үзмэрийн хэлтсийн эрхлэгч Сергей Фёдоров хэлэхдээ
«90-д онд арслан зааныг хувилан олшруулахыг японы эрдэмтэд оролдсон билээ. Гэвч тэр үед ийм ажил хийх технологи ба биологийн материал байгаагүй .Иймээс ажлыг зогсоожээ.Гэвч зорилго нь өөрчлөгдсэнгүй. Тэр ч байтугай Япон улс «Арслан зааныг сэргээх нийгэмлдэгийг» үндэсний төслийнхөө хүрээнд байгуулав. Японы эрдэмтэд Якутад олонтаа очсон» гэв.
Японы ба солонгосын эрдэмтэд адилхан зорилтыг биелүүлэхийг оролдож байгаа боловч хувилан олшруулахад хандах хандлага нь өөр өөр байна. ДНК нь дээд зэргээр хадгалагдаж ирсэн сорьц тэдэнд шаардагдав. Харамсалтай нь авсан бүх сорьцын ДНК маш их гэмтсэн байна. Орос, БН Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэд хамтран нөр их зажил хийнэ хэмээн ирээдүйн шинжилгээний ангийн гишүүний нэг биологийн ухааны дэд эрдэмтэн Семён Григорьев үзэж байна. Тэрээр хэлэхдээ
«Ирэх зун бид солонгосын эрдэмтэдтэй хамт шинжлэлийн ангийн бүрэлдэхүүнд Яна голын сав газар болон Верхоянск, Усть-Янский районд очиж ажиллана. Энд арслан зааны ба эртний өөр төрлийн амьтны яс маш их байдаг. Манай дээд сургуулийн эрдэмтэд бүр гурван жилийн турш мөн нутагт малтлаг амжилттай хийж байна Эртний амьтадын яс сайн хадгалагдсан юм. Солонгосын эрдэмтэд юуны түрүүнд арслан зааны ноос, япончууд чөмөг тус тус сонирхож байна» гэв.
Янз бүрийн орны эрдэмтэдийн хамтын хүчин чармайлтын ачаар арслан заан манай гариг дэлхийд ахин бий болж магадгүй. Гэвч ахар богино хугацаанд ийм үр дүнд хүрч чадахгүй байх. Үүнд 5-6 магадгүй олон арван жил шаардагдах бололтой.