Пхеньян пуужингаа хөөргөхөд бэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Пхеньян пуужингаа хөөргөхөд бэлэн болж байна

Хойд Солонгосын “Ынха-2” пуужинг хөөргөж байгаа архивын зураг


Хойд Солонгос ойрын үед өөрийн баллистик “Ынха-3” пуужингаа түлшээр цэнэглэж эхэлнэ. “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) зөөгч пуужин нь “Кванменсон-3” (“Гэрэлт од-3”) нэртэй дэлхийн хиймэл дагуулыг хөөргөн тойрог замд оруулах ёстой.

Швейцарид будсан өндөгөөр шигтгээ хийлээ

Швейцарийн баруун хэсгийн Лозанна хотноо хоёр хүн будсан 38200 ширхэг өндөгөөр 100 кв/метр талбайд асар том шигтгээ хийсэн байна. Улаан өндөгний баярын даваа гаригт тэр өндөгнүүдийг буяны байгууллагынханд өгчээ.

Ангараг гаригаас олдсон “зааны толгой”

NASA гэх АНУ-ын сансрын аппаратын зураг авах төхөөрөмж Ангараг гаригийн гадрагын зураг авах үеэр “энэ зааны толгойг” зурагт буулгажээ.

Барууны католикууд Христийн сэргэн амилсан өдрийг тэмдэглэв

Католикууд, протестантууд ба үнэн алдартнуудын хэсэг Христосын эргэн амилсан өдөр болох Улаан өндөгний баярыг тэмдэглэж байна. Ням гаригт Ромын хамба лам XVI Бенедикт Ватиканд улаан өндөгний баярын мөргөл үйлдэв. Дээрхийн гэгээнтэн айлдвартаа хүмүүсээс бурханыг нуух харанхуйн эсрэг баттай зогсохыг уриалжээ. Оросын үнэн алдартнууд долоо хоногийн дараа Улаан өндөгний баяраа тэмдэглэх болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж