Малчид Ард иргэдийн анхааралд:
Нийт нутгаар дулаарч хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү!
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 5-10 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
2012 оны 4 дүгээр сарын 12-ноос 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 12-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 13,15-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.