Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Snoop Dogg ном гаргав

Рэппер Jay-Z хамгийн хайртай дуунууд нь хэрхэн амьдралаас урган гарсан тухай “Decoded” номондоо бичсэн бол Wu-Tang гүн ухаан, тэнгэрлэг чанарын талаар “RZA” хэмээх ном зохиосон билээ. Харин рэппер Snoop Dogg саяхан “Rolling Words” хэмээх тамхи ороож ч болох ном гаргасан гэнэ. Гашиш өвсөрхүү материалаар хийсэн уг номондоо Snoop Dogg “Gin and Juice,” “Still a G Thang”,“What’s My Name.” зэрэг дуунуудынхаа үгийг бичжээ. Тэрбээр номоо “Хаана ч, хэзээ ч татаж болно” гэж рекламдсан гэнэ. Алганы хэмжээтэй тэр ном нь шүдэнз шиг зуруултай юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж