Тайландын баг анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Тайландын баг анхны хожлоо авлаа

Азийн оюутны волейболын аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн өнөөдөр эхэллээ. 2009 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон анхдугаар тэмцээний аварга Тайланд болон Киргизстаны багийн хооронд тэмцээний нээлтийн тоглолт болж, аваргууд өрсөлдөгчөө илт давуу буулган авсан. Гурван үед шийдэгдсэн тоглолт 25-8; 25-23; 25-10 харьцаатай өндөрлөсөн юм. Одоо 18.00 цагаас хоёр дахь тоглолт Малайз болон Хонконгийн багийн хооронд болно.

Монголын эмэгтэй волейболчдын тухайд маргааш эхний тоглолтоо Тайландын багтай хийнэ.
Тэмцээнд оролцож буй таван баг хоорондоо тойргийн системээр тоглох бөгөөд эхний дөрвөн баг медалийн төлөө тоглох юм. Тодруулбал, нэг ба хоёрдугаар байрт бичигдсэн багууд аваргын төлөө, гурав ба дөрөвдүгээр багууд хүрэл медалийн төлөө тоглоно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж