“Sony” хурууны хээ мэдэрдэг утас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Sony” хурууны хээ мэдэрдэг утас бүтээжээ

“Sony” компани эзнийхээ хурууны хээг
таньдаг ухаалаг гар утас зохион бүтээжээ. Хурууны хээ уншиж, тогтоодог
тусгай мэдрэгчийн нэр болон бүтцийг компани нууцалж буй бөгөөд гар утас
зөвхөн эзнээ таних төдийгүй иргэний үнэмлэх, кредит картны зориулалтаар
хэрэглэх боломжтой. “Дөрвөн оронтой пин код аюулгүй байдал, нууцлалын
хувьд өндөр түвшинд хүрээгүй. Харин энэхүү шинэ технологи хэрэглэгчдэд
найдвартай байдлыг мэдрүүлнэ. Тэр дундаа ирээдүйд ухаалаг гар утас бичиг
баримтыг ч орлох чадвартайг батлах эхний ажил энэ боллоо” хэмээн
“Gartner” технологийн судалгааны компанийн шинжээч, захирал Брайн Блау
ярьжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж