Ховдчууд уулзалт хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Ховдчууд уулзалт хэлэлцүүлэг хийнэ

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Ховд нутгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх нь" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэг өнөөдөр 18,00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд болох ажээ.  Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Улаабаатар дахь нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Доктор Д.Шүрхүү, "Буянт" клубын гишүүн Д.Энэбиш, МУГЖ Л.Энхцэцэг нар болон бусад иргэдийн төлөөлөл оролцохоор болсон байна.

Ховд нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, улмаар Нутгийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэх, энэ тал дээр орон нутаг, УБ дахь нутгийн зөвлөлөөс үзүүлэх дэмжлэг оролцоо юу байж болох талаар ярилцаж, хөгжлийн хөтөлбөрт шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулах нь уулзалтын гол зорилго ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж