бол ямар арга байж болох талаар зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ
бичлэгээ тавилаа.
Програмчлалын хэл сурч, программист болох нь
ямар нэгэн хэрэглээний програм дээр ажиллаж сурахаас өөр ойлголт бөгөөд
суралцагчаас ихээхэн хүчин чармайлт, мэдлэг чадвар шаардна. Гэхдээ
боломжгүй, хүршгүй оргил бас биш. Харин Билл Гэйтс (Microsoft) ч юм уу
Ларри Пэйж эсвэл Сергей Брин (Google) шиг болох гэвэл бас өөр асуулт л
даа. Магадгүй төрөлхийн техникийн онцгой ухаантай, тийм хүн болох гэж
заяагдсан хүмүүс л тийм амжилтанд хүрдэг байх. Энэ нь үнэмшилтэй
сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ хүн болгон л
цагаан цаас шиг төрдгийг хэн хэнгүй л мэднэ. Генээс хамаарч болдог ч
Bill Gates өмгөөлөгчийн гэр бүлээс, Steve Jobs (Apple) улс төрчийн гэр
бүлээс гаралтайг та бүхэн мэдэх биз ээ. Эндээс харахад хэний хэн болж
төрснөөс үл хамааран IT-ийн хувьсгал хийх боломж хэн хэнд ч байгаа мэт
горьдлого төрж байгаа биз? Тийм ээ, энэ бол боломжтой. Би түүнд итгэдэг.
Програмчлал сурахад зайшлгүй шаардлагатай зүйл бол математик.
Хэрэв таны математикийн мэдлэг муу аваас программист болох боломж
хаалттай л гэсэн үг. Учир нь програм бичихэд асуудлыг зөв томъёолж,
шийдвэрлэх нь хамгийн гол асуудал юм. Дараагийн мэдэх ёстой зүйл бол
мэдээж англи хэл. Монгол хэл дээр бичигдсэн програмчлал, IT-ын ном,
сурах бичиг, материал маш ховор учраас англи хэл дээрхи материал
ашиглахаас өөр гарцгүй. Англи хэлийг хэр зэрэг сайн мэдэх нь таны
мэдлэгт төдий чинээ тус нэмэр болдог нь тодорхой. Гэвч ядаж л Гүүглээс
англиар асууж чаддаг түвшний англи хэлтэй байхад програмчлалын
хэлнүүдйиг судалж сурахад асуудалгүй. Хамгийн гол нь IT-ийн салбар нь
бусад салбарыг бодвол сонирхолтой бас хөгжилтэй.
Бие дааж судлахад
илүү их зүйл толгойдоо бат хоногшиж үлддэг ч анхан шатны мэдлэгийг
багшийн тусламжтайгаар олж авах нь цаг хугацааны хувьд хэмнэлттэйгээс
гадна ихээхэн үр дүнтэй байдаг. Надад тохиолдож байсан л даа. (Хэдэн
долоо хоног судалж учрыг нь олоогүй зүйлийг хоёрхон цаг заалгахад мэдэж
авч байсан удаа.)
Програмчлал сурах алхмуудыг дараалуулан бичвэл:
–
Математик – Англи хэл – Алгоритмчлал – Доод түвшний програмчлалын
хэл(Pascal, C/C++ дээр бодлого бодох) – Дээд түвшний програмчлалын
хэл/технологи(Java, C#, VB, PHP, Өгөгдлийн сан удирдах системүүд: MySQL,
MS SQL, Oracle г.м)
Энэ миний хувийн бодол л доо. Гэхдээ олон
хүн үүнтэй санал нийлнэ. Юу хэлснээс хэн хэлсэн нь чухал байдаг боловч
програмчлал сурахыг хүсэгч танд энэхүү зөвлөгөө маань хэрэг болно гэж
найдаж байна.
Дараах сайтуудыг ашиглаарай
www.java2s.com
www.codeproject.com
www.roseindia.net
www.oracle.com
www.lynda.com
www.coder.mn