Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 11-дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”, Засгийн газрын “2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 2010 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах, хуьцааг олон нийтэд санал болгох ( IPO) замаар хөрөнгө босгох үйл ажиллагааны Андеррайтер-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ. “Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах, хувьцааг олон нийтэд санал болгох, (IPO) замаар хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцох сонирхолтой Андеррайтерийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг урьж байна.
Тендерийг Төрийн өмчийн хорооны 2011 оны 517 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг”-т тусгагдсан нөхцөл, болзолын дагуу Төрийн өмчийн хороо, “Багануур” ХК хамтран зохион байгуулж дүгнэнэ.