Нийслэлийн баривчлах байранд буй өмгөөлөгч О.Алтангэрэл Хүний эрхийн үндэсний комисст өнөөдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан ханджээ. Тэрбээр “Намайг баривчлах үндэслэл байхгүй. Миний үйлчлүүлэгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн учир Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэг дээр Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж буйгаас өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчин бүрдэхгүй байсан. Бид хуулийн дагуу өмгөөлөх эрхээсээ татгалзсан. Тиймээс энэ асуудлыг нягталж, судалж өгнө үү” гэжээ. Мөн Өмгөөлөгчдийн холбоо шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргах гэнэ.
С.Отгон