Солонгосын эмч нар Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Солонгосын эмч нар Монголд ирнэ

Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Эрүүл мэндийн газар болон БНСУ-ын Каиьн Вонжу Улсын их сургуулийн шүдний эмнэлгийнхэн Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэгийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр үсэг зурж баталгаажууллаа. Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэг нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулан Солонгос-Монголын эмч нарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаа газар билээ. Энэ удаагийн хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурснаар манай улсын хүүхдийн эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Солонгосын уламжлалт анагаах ухааны эмчилгээг монгол улсад нэвтрүүлэх зэргээр буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын эмч нар манай улсад ирж, хүүхдийн эрүү нүүрний мэс заслын эмч нартай хамтран эмгэг өөрчлөлтийн судалгаа хийх, 0-16 насны хүүхдүүдийг  үзлэг, шинжилгээнд хамруулж, хамтран мэс засал хийх  ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас санхүүжүүлж, Солонгос эмч нарыг Монголд авчирах, хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийх, уруул тагнаайн сэтэрхийтэй хүүхдүүдэд мэс засал хийх бүх зардлыг гаргахаар харилцан тохиролцсон байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж