Дэлхийн хамгийн том цаасан онгоц

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том цаасан онгоц

2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Ариконагийн хөндийгөөс
дэлхийн хамгийн томд тооцогдох цаасан онгоцыг хөөргөжээ. 15 метр урт,
далавчны дэлгэц 8 метр энэ аварга эдийн жин нь 350 кг болсон аж. Ийм
онгоцыг жирийн гар аргаар хөөргөнө гэдэг бүтэхгүй нь мэдээж. Тиймээс
зохион бүтээгчид нь нисдэг тэрэг ашиглан хөөргөсөн байна. Туршилт ямар ч
гэсэн амжилттай болж, цаасан онгоц 900 метрийн өндөрт хөөрч чаджээ
/зарим эх сурвалжид бичсэнээр 1500 метр/. Хамгийн сонирхолтой нь, энэхүү
төслийг зохион бүтээгч нь 12 настай хүүхэд байсан байна. Тэрбээр орон
нутгийн сониноос явуулсан уралдаанд түрүүлж энэ эрхийг авсан байна.
Харин санааг нь бодит ажил хэрэг болгох асуудлыг Пимийн Сансар болон
агаарын тээврийн музей гүйцэтгэжээ.

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж