ШШГЕГ-т албан бичиг хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-т албан бичиг хүргүүлжээ

ХЗХ-ны хохирогчид хохирлын мөнгө болох 28 тэрбум төгрөгөө авахын тулд өчигдөр МАН-ын байрны өмнө суулт зарласан. ШШГЕГ-ын дэргэдэх Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас хураасан эд хөрөнгийг борлуулж, үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулахаар болсон ч ХЗХ-ны хохирогчид ШШГЕГ-ыг хууль, журмын дагуу асуудлыг шийдвэрлэхгүй байгааг МАН-ын удирлагуудад мэдэгдсэн. Мөн МАН-ын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллахаар болсон. Харин өнөөдөр МАН-аас томилогдсон ажлын хэсэг ШШГЕГ-т 117 тоот албан бичиг хүргүүлсэн байна.

Албан бичигт ХЗХ-ын хохирлыг хэрхэн барагдуулж буй байдлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж